06.02

Т.Дэлгэрмөрөн гурван бүсгүйг продюсерлэж байна

МУСТА Т.Дэлгэрмөрөн “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нарын продюсерээр ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ талаараа "Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs”  наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их  хүсдэг байсан. Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна. “Авьяаслаг Монголчууд”, “Universe Best Songs”  тэмцээнийг даваад гарч байгаа хүүхдүүд маш чадалтай. Харамсалтай нь тэднийг цааш нь аваад явах хүн байдаггүй. Тэдний нүүрэнд нь нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна. Энэ гацалтыг зогсоож, дүү нартаа боломж олгомоор байна" хэмээн ярьжээ.