Ялалтын баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Тэгвэл Москва хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед Берлин хүртэл "дайтсан" монгол морьдод зориулсан хөшөө босгох аж. Учир нь аугаа их эх орны дайны турш ЗХУ-д морьдоор тусалсан орон бол БНМАУ /хуучнаар/ байлаа. Тиймээс эх орны дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ялалтад хувь нэмэр оруулсан монгол морьдын хөшөөг Москвад байрлуулахаар болсон нь энэ аж.
Дайны хүнд нөхцөлд их буу чирэн чадах чинээгээрээ зүтгэж буй морьдын хөшөөг УБТЗ-ын хамт олон үнэгүй тээвэрлэн Москва хотноо хүргээд байгаа юм. Ялалтын баярын өдрөөр уг хөшөөг Москва хотноо байрлуулах аж.
С.НАРАН