05.05

Кардашьяны охин нүүр амаа буддаг

Норт Уэст охин хоёр нас хүрээгүй мөртлөө гадаад үзэмжээ ямар байх ёстойг мэддэг болсон гэнэ. Ким Кардашьян, Канье Уэст нарын охин нүүр ам будалтыг эрхэмлэх болсон гэнэ шүү. Энэ тухай Ким өөрөө Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 34 настай Кардашьяны хэлснээр бол түүний охин өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай болсон аж.

“Тэр өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон. Тэр маш энгийн хувцасладаг. Өглөө болгон туфлиэ сонгож өмсдөг. Энгийн зүйлийг эрхэмлэдэг боловч элдэв гоёл чимэглэлд нугасгүй билээ. Бас тэр нүүр амаа будахад их анхаардаг. Намайг ийш тийш сатаарах хооронд тэр миний косметикоор тоглож эхэлдэг. Тэр энэ тал дээр их анхаардаг. Намайг нүүр амаа хэрхэн будаж байгааг ажиглаад даган дууриадаг хүн. Нүүр амаа будах үйл явц түүнд ихэд таалагддаг. Айхтар охин шүү” гэж ээж нь бахархалтайгаар ярьжээ.