05.05

Нохдын тусламжтайгаар нисэхээс айхаа болино

Италийн Генуя хотын Христофор Колумбын нэрэмжит нисэх онгоцны буудал зорчигчдодоо шинэ үйлчилгээг санал болгожээ. Тэд нохдын тусламжтайгаар онгоцоор нисэх айдсаасаа ангижрахыг санал болгож байгаа юм. Статистик мэдээллээр бол аялагчдын 40 орчим хувь нь нисэхээс айж, эмээдэг билээ.

Ийм учраас Archipet нийгэмлэг тус нисэх онгоцны буудлын захиргаатай хамтран шинэ үйлчилгээг нэвтрүүлэв. Зорчигчид нислэгийн өмнө лабрадор, алтан ретривер зэрэг үүлдрийн нохдоос бүрдсэн тусгай багийн хамтаар айдас хүйдсээ дарах боломжтой аж. Тэдгээр ноходтой тоглож, харьцан, илэх боломжтой гэнэ.

Өмнө нь ийм үйлчилгээг өнгөрсөн оны сүүлээр тус нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчид авч байсан бол энэ сараас эхлэн дахин нэвтэрчээ. Дээрх нийгэмлэгийн ажилтны ярьснаар бол энэ үйлчилгээ хүмүүсийн таалалд ихэд нийцсэн гэнэ. Зорчигчид хаа нэгтээ ухаалаг төхөөрөмж барьж суух юм уу сэтгүүл уншихын оронд ноходтой цагийг өнгөрүүлэхийг илүүд үзэж байгаа аж. Бас ноходтой харьцсанаар нислэгийн өмнөх хямралт байдлаа бууруулж чаддаг байна