06.08

”T-ARA” дөрвөн гишүүнтэйгээр эргэн ирнэ

"T-ARA" хамтлаг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зургаадугаар сарын 14-нд "What's my name" дуугаа гаргана. Энэ удаа тэд өмнө нь гаргаж байсан цомгуудаас өвөрмөц, тэс өөр цомгийг фэнүүддээ хүргэнэ хэмээсэн байна.  Тус хамтлаг нэг хэсэг хэл амны бай болж, тарахдаа тулаад байсан юм. Улмаар хоёр гишүүний гэрээний хугацаа дуусч, хамтлагаасаа гарснаар ийнхүү дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирэлт хийх нь ээ. Тэдний шинэ цомог хамтлагийн гурав, соло дөрвөн дуунаас бүрдэх аж.