06.13

П.Анужин: Үгийн сайн хаана байна тэнд хүний сайн, амьдралын сайхан оршдог

Хөтлөгч П.Анужин  Өвөрмонголын их сургуулиудын урилгаар лекц уншаад иржээ. Тэрбээр "Өвөрмонголын их сургуулиудын урилгаар лекц уншлаа. Эх оронч үзэл гэж сав л хийвэл хаяа хиллэх улсаа доромжлон дайрч, энгэр цээжээ дэлсч, даяарчлалын эринд дангаар орших мэт дураараа авирлахыг хэлэхгүй. Их соёл, их гүрний дунд үнэт өв, түүх, үндэсний үзлээ дотооддоо чанадлан, ухаан сийлэн, хөөсгүй оршиж буй тэд мундаг санагдлаа. Асуулт асуусан хүн бүрийн хэл яриа уран яруу, утга төгөлдөр байсан нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Үгийн сайн хаана байна тэнд хүний сайн, амьдралын сайхан оршдог. Бид өөрсөд рүүгээ илүү чимээлж, өөсрсдийгөө хэн болчихоод байгаагаа л хармаар! Монголчууд бид сайн сайхандаа хорсох хилэн ихтэй, дүвчигнэх цөс ихтэй, хэмлэлцэх арга ихтэй болжээ! Алсын бодлого, нууц гэж үгүй дотооддоо биесээ харлуулан дарах гэж улайран хэмлэлцэн тэнэгрэх нь эсрэгээрээ гадаад ертөнцөд бид бүгдээрээ нийлээд ямар "өрөвдөм, явцгүй" харагдаж буйг бодмоор. Боловсрол мэдлэг нимгэн "этгээдүүд" ч сошиал гээчээр хүссэнээ эвлүүлж, хүссэнээ цацаж, хүслээрээ чарлаж байна! Хийж бүтээхэд тархи, гар нь гацаа хойрго атлаа хүн муулж, алахад хуруу, гар, тархи нь тэлүүчүүдэд энэ сошиал эрхийг өгмөөргүйсэндээ болдог бол. Бидний хэт замбараагүй, тэнэгдүү байдал бүхэн Монголыг гадаад ертөнцөд дэндүү таниулж байна! Эх оронч юм бол, эх орондоо хайртай юм бол цээж хэнхдэгээ бага дэлдэж, зүрх элгэндээ эх орноо тээн, эх хэл, уугуул ухаанаа өөр өөртөө оршооё! Хий чарлалдаж хийрхээд байлгүй, зүгээр л дор бүрнээ төвлөрөн тунгааж, амны билгээрээ ашдаа бүтээдэг хүчирхэг Монгол хүн байцгаая" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.