Мисс А.Баярцэцэг Стивен Сигалын кинонд тоглохоор болжээ. Тэрбээр "Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг. Дэлхийн миссийн тэмцээнд орсноороо энэ сайхан хүмүүстэй танилцах боломж олдсон билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны шалгаруулалтын хариу маань иржээ. Ирэх жил дэлгэцнээ гарах "Attrition" киноны томоохон туслах дүр болох Kyra-н дүрд тоглохоор боллоо. Зураг авалт ирэх долоодугаар сард Тайланд улсад эхэлнэ. Дэмжсэн, итгэсэн хайрт эгч Батсүхийн Эрдэнэтуяадаа маш их баярлалаа" хэмээжээ.