05.05

17 суманд малын халдварт өвчний тохиолдол бүртгэгдэв

Өчигдрийн байдлаар нийслэлийн ХУД-т гахайн мялзан өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хонины цэцэг өвчний гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд боом өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд цусан халдвар өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд галзуу өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гарчээ.

Тиймээс МХЕГ-аас дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа юм байна.

Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгө