Америкийн боксчин бага Флойд Мэйвезер болон UFC-гийн тулаанч Конор МакГрегор нар ирэх наймдугаар сарын 26-нд тулаан хийхээр болсноо албан ёсоор мэдэгджээ. Лас-Вегаст болох энэхүү тулааныг боксын дүрмийн дагуу явуулах юм.
Уг нь Мэйвезер 2015 онд зодгоо тайлсан ч МакГрегортой тулаан хийхийн тулд рингэн дээр эргэн гарчээ. Тэрбээр нийт 49 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм.