06.17

Конте багийнхаа удирдлагуудтай ойлголцохгүй байгаа гэнэ


"Челси"-гийн ахлах дасгалжуулагч Антонио Конте багаа орхиж магадгүй гэнэ. Наймаа, солилцооны талаар тавьсан өөрийнх нь хүсэлтийг хүлээн авахгүй байгаад сэтгэл дундуур байгаа итали дасгалжуулагч багийнхаа удирдлагуудтай муудалцсан сурагтай.
Талууд ойрын хугацаанд маргаанаа шийдвэрлэхийг хүсч байгаа бөгөөд хэрэв зохицолд хүрэхгүй бол Конте ажлаа өгөхөд бэлэн гэжээ.