Хувь хүний орлогын албан татварын 2014 оны тайланг 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл татварын албадууд хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан юм.
Ийнхүү албан татварын илүү төлөлтийг буцаан олгох үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд хоёр ээлжээр зохион байгуулж байна. 2015 оны нэгдүгээр сарын 25-наас өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдэд Нийслэлийн төрийн сангийн газраас дөрөвдүгээр сарын 06-ны өдөр буцаан олголт хийжээ.
Харин 2015 оны 01 дүгээр сарын 25-наас хойш татварын тайлан тушааж албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан татвар төлөгчдөд энэ сарын 15-20-ны өдрүүдэд буцаан олголт хийхээр болжээ.