Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Зөвлөлийн тэргүүн Ричард Лизагийн үгийг онцолж, Америкийн дуучин Ариана Грандег Их Британийн Манчестер хотын хүндэт иргэн болгох гэж буй талаар мэдээлжээ. Лиза “Олон хүн Арианаг Манчестерын хүндэт иргэн хэмээн аль хэдийнэ тооцож байгаа гэж би бодож байна. Тиймээс бид зөвлөлийн зүгээс энэхүү саналыг хүлээн зөвшөөрч, албан ёсоор дуучин бүсгүйд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.