06.24

”Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжгийг тоглоно

 

Монгол Улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийхээр болжээ. "Помодорогийн адал явдал"” хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайцан дээрх харилцан яриагаар өрнөдөг. 2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолтыг хийсэн байна. Тоглолт: 2017 оны 7 сарын 18, 19-нд 15:00 цагт "Корпорейт конвеншион центр"-т болно.