05.06

Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажиллаж байсан Т.Цогт болон хамтран амьдрагч Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газраас тус хэргийг шалгаж, Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хянуулахаар шилжүүлжээ.

Энэ дагуу Прокурорын газар хэргийг 14 хоногийн хугацаанд хянаж дуусаад, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх рүү шилжүүлсэн байна. Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй, энэ сарын 15-ны өдөр товлогдох мэдээлэл байна. “Ээж бүхний дуу хоолой ТББ”-аас дөрөвхөн настай охиноо хөнөөсөн Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хүргүүлжээ.

С.ХОРЛОО