Рианна болон "Manolo Blahnik" брэнд гурав дахь буюу сүүлийн цуглуулгаа гаргалаа. "So Stoned" хэмээн нэрлэгдсэн уг цуглуулгад оосортой, гладиатор загварын сандаал болон хоёр төрлийн өсгийтэй шаахай багтжээ. Энэхүү цуглуулгад хуванцар материал түлхүү ашиглаж, олон өнгийн "Swarovski" тунгалаг чулууг үндсэн элемент болгон оруулснаараа онцлогтой аж. "So Stoned" өндөр өсгийтүүд $1,325 - $2,325 хооронд үнэлэгдэх бөгөөд долоодугаар сарын 6-наас эхлэн "Manolo Blahnik" брэндийн салбар дэлгүүрүүд ба албан ёсны вебсайтаар худалдаалагдах юм байна.