06.28

Лэмпард дасгалжуулагч болох уу


Хөлбөмбөгийн “Чэлси” болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч асан Фрэнк Лэмпард дасгалжуулагчийн замналаа эхлүүлж магадгүй. Өдгөө 39 настай англи эр Английн гуравдугаар дивизион буюу нэгдүгээр лигт тоглож буй “Оксфорд Юнайтэд” багийн удирдлагатай яриа хэлэлцээр хийсэн байна. Одоогоор тус багийн эзэд ахлах дасгалжуулагчаа эцэслэн сонгоогүй байгаа бөгөөд бусад мэргэжилтнүүдтэй ч яриа хэлэлцээр хийх юм. Лэмпард энэ оны хоёрдугаар сард зодгоо тайлсан билээ.