05.06

Дуучин Ч.Цэлмүүний нөхөр маяктай машины эзэн байжээ

Нэгэн жиргээч маяктай машины талаар их л бухимдангуй жиргэж байсан. Харин том хар машиныг маякаар чимэн хотын гудамжаар хөгжим хангинуулан явдаг залуу дуучин Цэлмүүний нөхөр хэмээн цахим хуудсуудаар янз бүрийн таамаг явж байсан. Энэ таамаг ч үнэн бололтой.Өөрөөр хэлбэл 8050 УНҮ улсын дугаартай хар өнгийн infiniti QX56 гэх 100-аад сая төгрөгийн үнэтэй уг машины эзэмшигч нь албан ёсоор Батчулууны Батчимэг гэх эмэгтэй байсан бол дээрх жиргээчийн бичсэнчлэн машиныг нь унаж явдаг залуу нь дуучин Ч.Цэлмүүний нөхөр Н.Алтанхайрхан байсан байна. Энэ машины эзэн гэдгээ тэрбээр өөрийн цахим хуудсан дахь зурагнуудаараа нотолж байгаа юм. ЦЕГ-ын Лицензийн төвөөс уг машин маякын зөвшөөрөлгүй гэдгийг хэлсэн бол Н.Алтанхайрханаас байцаалт авч, хэргийг бүртгэлжүүлэх ажил явуулж байгаа аж.  Энэ залуу мөн гар буу эзэмшдэг гэдгээ ч цахим хуудаснаа зарлан зургийг нь дэлгэж байжээ.Ямартаа ч дуучин Ч.Цэлмүүний нөхөр энэ үйлдлээрээ эхнэрийнхээ нэр хүндийг уландаа гишгиж байгаа юм.