МУСТА Г.Ундармаагийн "U film"-ээс "Single ladies" романтик, инээдмийн киноныхоо хоёр ангийг үзэгчдэд хүргээд байгаа билээ. Тэгвэл "Single ladies 3"-ын зураг авалт тун удахгүй эхлэх гэнэ. Тус киноны гол дүрд МУСТА Г.Ундармаа, А.Туяа, жүжигчин О.Дөлгөөн нар тоглодог. Жүжигчин О.Дөлгөөний хувьд АНУ-д суралцаж байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэрбээр "Single ladies 3" бид бэлтгэл ажилдаа орлоо" хэмээсэн байна.