06.29

Шакира аялан тоглолтоо эхлүүлнэ

Колумбаас гаралтай алдарт дуучин Шакира "El Dorado" хэмээн нэрийдсэн аялан тоглолтынхоо товыг зарлажээ. Тэрбээр 2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулсан дууны клипний зураг авалтаар хөлбөмбөгчин Жерард Пикетэй танилцаж, хоёр хүүхдийн ээж болсон билээ. Тэгвэл ээж болсноосоо хойш томоохон аялан тоглолт хийгээгүй тэрбээр ийнхүү "El Dorado"  аялан тоглолтоо эхлүүлэхээр болжээ. Түүний аялан тоглолт ирэх 2018 оны хоёрдугаар сарын 18-нд Лас Вегасын "NV MGM Grand"-д өндөрлөх гэнэ.