07.04

Жастин Биберийн өрөөсөн пүүзийг дуудлагаар худалдана


Канадын дуучин Жастин Бибер энэ сарын 25-нд Германы Франкфурт хотод тоглолт хийжээ. Тоглолтын үеэр дуучин залуу баруун хөлийнхөө пүүзийг тайлаад үзэгчдийн танхим руу шидсэн аж. Тэгвэл цахим худалдааны eBay сайтад түүний үзэгчид рүү шидсэн өрөөсөн пүүзийг худалдахаар болжээ. Худалдагч Биберийн үнэнч шүтэн бишрэгч биш учраас ийм шийдвэр гаргасан гэнэ. Дуудлага худалдааны анхны үнэ 5000 евро  бөгөөд ирэх долоодугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх аж.