05.06

Рианна хагас нүцгэн үдэшлэгт оролцов

АНУ-ын Нью Йорк хотын “Metropolitan Museum of Art"s”-д 2015 оны “The Met Gala” наадам зохион байгуулагдсан билээ.  Энэхүү наадамд улаан хивсээр алхсан одод сайн үйлсэд хандив өргөж, тусламжийн гаргаа сунгадаг уламжлалтай.

Улаан хивсний ёслолд оролцсон оддын өмссөн зүүсэн нь олны анхаарлыг ихээр татдаг бөгөөд дуучин Рианнагийн энэ үеэр өмссөн  тод шар өнгийн газар чирэгдсэн урт хормойтой даашинз  “The Met Gala”-ын  хамгийн тансаг гоёлуудын жагсаалтыг өнгөлж байсан юм.

Тэгвэл хандив өргөх арга хэмжээний дараа “Up & Down” клубт  болсон үдэшлэгт дуучин бүсгүйн өмссөн хувцас ч олны харцыг булаав. Рианна нэвт гэрэлтдэг торон цамц өмссөн байсан бөгөөд хөхний даруулга зүүгээгүй байсан нь папарацчдыг камерт өртөж, шар хэвлэлд бичигджээ. Мөн хар өнгийн торгон өмдийг Кристиан Лубутены өндөр өсгийттэй хослуулан өмссөн байсан гэнэ. Эдүгээ 27 настай дуучин бүсгүйн сонголт бусдаасаа өвөрмөц байдаг бөгөөд энэ удаа ч тэрбээр бусдаасаа ялгарч чадлаа.