Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кёо нар гэрлэнэ хэмээн мэдэгдлээ. Тэд ирэх 10 дугаар сарын 31-нд гэрлэх аж. Тэдний мэдэгдэлд “Фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээсэн байна.