Үндэсний Их Баяр Наадмыг угтан Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэнг энэ сарын 6-нд нээхээр болжээ. Үзэсгэлэнд монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн, оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт 180 бүтээлийг дэлгэхээр зэхсэн байна. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 6-ны өдрийн 11.00 цагт Монголын үндэсний музейд болно.