"Girl's Generation" ирэх наймдугаар сард эргэн ирэлтээ хийж 10 жилийн ойн баяраа тэмдэглэхээр болсон талаар http://www.allkpop.com сайт мэдээллээ. Тус хамтлаг наймдугаар сар зургаа дахь бүрэн хэмжээний студийн цомгоо гаргах юм байна. Үүнээс гадна тэд “"Girl's Generation 10th Anniversary-Holiday to Remember” нэртэй фен уулзалтаа дэбют хийсэн өдрөө буюу наймдугаар сарын 5-нд Сөүлийн Олимпийн танхимд зохион байгуулах юм байна. Энэ үеэрээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргасан хит дуунуудаа фенүүддээ хүргэх бөгөөд тасалбарыг энэ сарын 11-нээс "YES24"-өөр дамжуулан худалдаалагдах юм байна.