Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон. Дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр буюу энэ сарын 7-нд явуулахаар болсон. Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн үргэлжлүүлэн улсын баяр наадмын амралт таарч буй тул энэ сарын 16-ныг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.