07.21

19 жүдоч ДАШТ-д зодоглоно

“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорсон байна.  Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзэх талаар Монголын жүдо бөхийн холбоо мэдээлжээ. Тухайлбал, эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. 
Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ. 

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг: 

Эмэгтэй 

    48 кг: Мөнхбатын Уранцэцэг 
    52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой 
    57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн 
    63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг 
    70 кг: Батбаатарын Хулан 
    +78 кг: Баттулгын Мөнхтуяа 

Эрэгтэй 

    60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин 
    66 кг: Ганболдын Хэрлэн 
    73 кг: Ганбаатарын Одбаяр 
    81 кг: Отгонбаатарын Ууганбаатар 
    90 кг: Гантулгын Алтанбагана 
    -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар 
    +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр