07.22

Өтлөж бууралтатлаа хайрлахсан

Өтлөж бууралтатлаа хайрлахсан
Үхэж л нэгнээсээ хагацахсан
Гандаж хорчийтлоо амьдрахсан
Гарцаагүй жамаараа л халихсан
Нахиалж ургатлаа хайрлахсан
Насаа дуусгаж л хагацахсан
Элэгдэж мөлийтлөө амьдрахсан
Эргэхгүй ёсоороо л халихсан
Арьсаа үрчийтэл эрхлэхсэн
Амьсгалаа татаж л уйлуулахсан
Зулайгаа нимгэртэл ханилахсан
Зуланд хувилж л орхихсон
Хуруугаа моонийтол хөтлөлцөхсөн
Хошуугаа өмийтөл үнсэлцэхсэн
Хөлөө маажийтал бүжиглэхсэн
Хөмсөгөө цайтал ирмэлцэхсэн
Илчээ бууртал өвөртлөхсөн
Эндээс буцаж л салахсан
Нуруугаа бөхийтөл зүтгэхсэн
Нутагтаа шингэж л жаргахсан
Чухам төгстлөө ижилдэхсэн
Чулуу дэрлэж л салахсан
Амьдарлаа цэцгэлтэл зүтгэхсэн
Алтан шороондоо л уусахсан
Түүчээ тогоруу шиг дагуулахсан
Түрүүлж одоод л гомдоохсон
Үзүүрээ мохтол амраглаглахсан
Үүрд болж л дурсагдахсан
Итгэсээр байгаад үхэхсэн
Эвлэсээр яваад дуусахсан
Ухаарсаар байгаад жаргахсан
Уучилсаар яваад барахсан
Тэвэрсээр байгаад үхэхсэн
Тэвчсээр яваад дуусахсан
Инээсээр байгаад мартагдахсан
Илүүчилсээр яваад шавхагдахсан
Зовлонгоо дуустал хайрлахсан
Зориулсаар яваад элэхсэн
Нулимсаа барагдтал хайрлахсан
Нуусаар яваад ширгэхсэн …
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.07.19-нд