Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башё өндөрлөлөө.
34 дэх удаагийн башёд Хакухо М.Даваажаргал 1048 буюу бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болов.
Хакухо М.Даваажаргал өнөөдөр /2017.07.24/ эх орондоо ирнэ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 19:30 минутад буух бөгөөд ирсэн даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийх юм байна.