07.28

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

-14.00-16.00 цагт Төрийн ордны их танхимд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болно.
-2019 онд Ази, Номхон далайн бүсийн 4-р их хурал Монголд болно. Үүний бэлтгэл хурал "Холидэй Инн" зочид буудлын 1 давхарт. 09.00 цагт эхэлнэ.
-Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлт 20.00 цагаас “Найрамдал” цогцолборт болно. 
-11.00 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг дээр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" ийг тохиолдуулан Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөгийн арга хэмжээ болно.
-“Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-д 10.00 цагт мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна.
-14.00 цагт ХӨСҮТ-ийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно.
-11.00-13.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар Ялалтын талбайд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулна.