Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны бүсээ гарджээ. Монголын спортын түүхэнд тодрон гарсан хурц оддын нэг бол Н.Төгсцогт.
2009 онд 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-ээс мөнгө, 2012 онд 20 настайдаа зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тэрбээр 2014 оны Азийн наадмын дараа мэргэжлийн бокст шилжсэн билээ.
Тэрбээр мэргэжлийн бокст дараалан таван ялалт байгуулж, “State Champion” цолтой болсон бөгөөд одоогийн байдлаар мэргэжлийн рингэнд нэг ч ялагдаагүй байна.
www.unen.mn