Хонь - (3/21-4/19)
Идэвхтэй ачаалалтай өдөр. Үйл явдлын эргэлт таныг бүхэлд нь хамарна. Та бүгдэд хэрэгтэй хүн болно. Хамаатан садан найз нөхөд асуудлаа шийдвэрлэхдээ танаас тусламж хүснэ. Танд юу хамгийн чухал, хэнд та хамгийн хэрэгтэй гэдгээ бод. Гэр орноо тохижуул. Байрныхаа хамгаалалт, дохиоллын асуудлыг шийд. Өөртөө болон эрүүл мэнддээ бага зэрэг ч гэсэн анхаарал тавь. Ганцаар удаан бүү бай.
Үхэр - (4/20-5/20)
Хөгжилтэй санаа зовох зүйлгүй. Зарим үхэрнүүд амьдрал бол байнгын зугаа цэнгэл бус өдөр тутмын хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгоно. Таны хань ганцаараа гэр орныхоо, ахуйн бүх асуудлыг үүрч асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцагчтай холбоо үүсгэж болно. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээгээрэй.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдрийн бүх асуудлууд нь юуны түрүүнд хувийн амьдралтай холбоотой байна. Та уурлаж өөрийн хайртаасаа сална. Гэвч ямар ч тохиолдолд сайнаар төгсөнө. Энэ нь хамгийн сүүлийн дурлал биш бас хамгийн сүүлийн маргаан биш. Хосууд бие биедээ санал гомдлоо илэрхийлж, үдээс хойш ширүүхэн маргалдсанаар төгсөх болно. Хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Өндөр настай xүмүүс эрүүл мэндээ сайтар хяна. Тансаг худалдан авалт хийх хүслээ барь.
Мэлхий - (6/22-7/22)
Дипломат хүлээн авалт элит клубүүдэд элбэг дэлбэг хоол ундаар дайлуулна. Гэвч гэнэт ядарснаас сэтгэлийн хямралд орно. Хэт идэхийн хор хөнөөлийг бүү март. Архи бүү хэтрүүлэн хэрэглэ. Танд зөвхөн сайн вино зохистой хэмжээгээр уухад тохиромжтой. Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.
Арслан - (7/23-8/22)
Осол гэмтэл авч эмнэлэгт хэвтэж болзошгүй. Хоол боловсруулах эрхтний систем сул байна. Хоолны дэглэмээ тэнцвэртэй байлга. Хэт их бүү ид, амттаныг тааруулж хэрэглэ. Өмнөх ажил, бичиг баримт, үнэт цааснаасаа салж, ирээдүйн ажилдаа анхаар. Багын найзуудтайгаа харилцахдаа ойлгомжгүй байдалд орохгүйг хичээ.
Охин - (8/23-9/22)
Найз нөхөдтэй холбоотой урам хугалсан гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй. Хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх авьяас чадвараа харуулахад таатай үе боловч бусадтай харьцах харилцаа туйлын тогтворгүй байна. Хэрүүл маргаанд оролцох, өөрийнхөөрөө зүтгэх нь харилцан уур уцаар төрүүлэхээс өөр юу ч авчрахгүйг анхаар. Үдээс хойш осол гэмтэл, золгүй явдал тохиолдохоос болгоомжил. Зүүд 4 хоногийн дараа биелнэ. Эм, эмнэлэг зүүдэлбэл хорон муу, таагүй явдал учирна.
Жинлүүр - (9/23-10/22)
Хамгийн гол нь хүмүүстэй харилцаа тогтоож олон нийтийн болон мэргэжлийн шугамаар холбогдохыг хичээ. Тайван байдлаа хадгалж хүмүүстэй харьцахыг хичээ. Хэрэв өөртөө итгэхгүй байгаа бол богинохон хугацаанд ажлаа амжуул. Мөрөөдөл хүслийнхээ талаар дахин бодож үз. Энэ бүгдийг жагсаан бичиж, ирээдүйн амьдралаа төсөөлөн бич. Магадгүй та ирээдүйд энэ бүгдийг олж авах ч юм билүү. Гэр бүл найз нөхөд хамгийн чухал хэдий ч өөртөө бага ч гэсэн цаг гаргахыг зөвлөж байна.
Хилэнц - (10/23-11/21)
Багш, номлогч, дасгалжуулагчийнхаа сургаал зааврыг дагадаг хэн бүхэнд хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа бөгөөд тэдний үгийг нэг бүрчлэн биелүүлээрэй. Өнөөдөр арга хэмжээнд, олон нийтийн төсөлд оролцох, худалдааны ажлаас хол байхыг зөвлөж байна. Учир нь таны санхүүгийн асуудал тогтворгүй байгаа, санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар буурах эсвэл нэр хүндэд тань дайралт хийнэ. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг одод зөвлөж байна.
Нум - (11/22-12/21)
Чухал асуудлуудаа шийдвэрлэнэ. Бичиг баримт бүрдүүлэх, шүүхэд хандах, ажил төрлөөр яриа өрнүүлэх өөрийн бараа, компанийн нэр хүндийг сурталчлахад таатай. Харин бүхий л асуудалд хэт итгэмтгий, гэнэн байх нь зэмлэл, доог тохуу авчирч магадгүй байна. Таны гэр бүлийн шинэ найзууд амьдралд чинь муу нөлөө үзүүлж болзошгүй нь ээ.
Матар - (12/22-1/19)
Ерөнхийдөө таатай байх энэ өдрийн гол асуудал нь мэргэжлийн сонирхол, албан тушаал, нэр хүнд хөөцөлдөхийг илүүд үзэж, гэр бүлийнхэнтэйгээ харьцах харьцаа ба хувийн төлөвлөгөөнөөсөө татгалзахад оршино. Бүгд таны хувийн амьдралд оролцож, таны үйл ажиллагааны эрх чөлөөг боогдуулж байгаа мэт танд санагдах болно. Хөршүүдтэйгээ болон ах эгчтэйгээ харьцах харилцаа онцгой байна. Ойрын хамаатнуудтайгаа уулзах цаг гарга.
Бумба - (1/20-2/18)
Гэнэтийн мэдээ, үйл явдлуудаар дүүрэн өдөр. Хамгийн үл итгэм зүйлийг та өнөөдөр сонсоно. Мэдээлэлтэй болгоомжтой харьц. Ойрын ирээдүйд таагүй зүйл хүсэхгүй байгаа бол түүнд ач холбогдол өгөхгүй бай. Гэр орноо цэгцэл. Хуучин зүйлсээсээ сал. Дотны хүмүүсийнхээ хувь заяанд оролцох гэсэн хүсэл чинь таатай үр дүн үзүүлэхгүй. Таны хариу үйлдэл анхны удаагийнхаараа л зөв байх болно. Тусламж хүссэн хүмүүст түргэн хариу үзүүл. Хэрвээ та өнөөдөр дайн байлдаан зүүдэлбэл хоромхон зуур баяжих, эсвэл гэнэтийн мөнгө олох зэрэг үйл явдал тохиолдоно.
Загас - (2/19-3/20)
Энэ өдөр тэд урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй байх нь. Үүнээс ханийнх нь хувьд тэдний амьдрал урьдчилан таамаглахын аргагүй хачин жигтэй мэт санагдана. Та оюун санаандаа болон гадаад харагдах байдлаасаа ч гэсэн хамгийн дотнын хүн тань ч хүршгүй орон зайг бий болгох шаардлагатай. Мэдээж, энэ бол хов жив, гүтгэлгээс өөрийгөө хамгаалах түр зуурын арга.