ХОНЬ - (3/21-4/19)
Сэтгэл санааны байдал өдрийг тодорхойлно. Эрч хүчтэй байж чадвал ажил тэр хэрээр урагшлана. Тиймээс өглөө сэрээд, хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодож, өөрийгөө эрч хүчээр тэтгэ. Орон гэрээ цэвэрлэх нь гэрт хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгахад тустай. Санхүүгээ сайжруулах гэсэн оролдлого бүтэлтэй байна.
ҮХЭР - (4/20-5/20)
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.
ИХЭР - (5/21-6/21)
Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лaa, арц хүжээр орон гэрээ ариул.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эв эе, зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лaa, арц хүжээр орон гэрээ ариул.
АРСЛАН - (7/23-8/22)
Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх тул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн.
ОХИН - (8/23-9/22)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Өдрийн энерги их хувьсамтгай байна. Санал санаачлага болон хүсэл гуйлт тань бусдын дэмжлэгийг хүлээнэ. Хууль эрх зүйн акт, бичиг баримт боловсруулахад сайн.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.
Дэлгэрэнгүй
МЯГМАР, 2017 ОНЫ 08 САРЫН 01
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.
НУМ - (11/22-12/21)
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар.
МАТАР - (12/22-1/19)
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрэх бол илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана.
БУМБА - (1/20-2/18)
Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.
ЗАГАС - (2/19-3/20)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.