ХОНЬ - (3/21-4/19)
Аливааг эхлүүлэх, үндэс суурийг нь тавихад сайн. Шинэ найз нөхөдтэй болох, эмчилгээ хийлгэж эхлэх, сурч боловсрох, аян замд гарахад сайн. Садан төрлийн харьцаа холбоо бэхжинэ.
ҮХЭР - (4/20-5/20)
Бие сэтгэл, орон гэрээ ариусгах өдөр. Аливаа ажлыг хийхдээ нямбай байх ёстой. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд, тангараг тавих, бичиг баримтад гарын үсэг зурахад муу. Муу хувцас, эд зүйлээс салж гэрийн энергийг ариусга.
ИХЭР - (5/21-6/21)
Бүтээлч чадавхи сэргэх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай. Зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.
АРСЛАН - (7/23-8/22)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.
ОХИН - (8/23-9/22)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаac зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал таагүй. Ачааллаа зөв тохируул.
НУМ - (11/22-12/21)
Нууцад нэвтрэх өдөр. Ном судар, бичиг баримтаас чухал мэдээллийг олж авна. Эцэслэн шийдвэр гаргах цаг нь болоогүй байгаа тул битгий яар. Бусдад ихэрхүү зан гаргавал байр сууриа алдана. Хуучин ажлаа дуусгахад тохиромжтой. Мацаг барихад үр дүнтэй.
МАТАР - (12/22-1/19)
Зохицол нийцлийг хичээвэл амьдралын бүхий л асуудалд дээд хүчний ивээлийг авч чадна. Ямар ч нөхцөлд бусдад туслахаас бүү татгалз. Мацаг барих, хоол сойх, биеэ эрүүжүүлэх арга засал хийвэл сайн. Лаа, арц хүжээр орон гэрээ ариул.
БУМБА - (1/20-2/18)
Төөрөгдлөөс ангижрах өдөр. Хүрээлэн байгаа бүхэн, бодит байдал таны дотоод мөн чанар, алдаа онооны илэрхийлэл болно. Гэр орны ажлаа амжуулах, үр хүүхэд, хань ижилдээ санаа тавихад цаг зав гаргах нь зүйтэй. Хамаатан садны хүн танаас туслалцаа хүсэх тул заавал тусла.
ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр та идэвхи зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшруулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.