08.04

Малтай иргэдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлнэ


Нийслэлд 25 айлын 109 үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж илэрсэн тул халдварыг газар авахуулахгүйн тулд хотод хорио цээрийн дэглэм тогтоож, халдвар гарсан голомтод халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн мал аж ахуй эрхэлдэг иргэдийг суурьшлын бүсээс гаргахаар шийдвэрлээд байгаа юм.

Нийслэлд 66 өрхийн 4100 мал байна. Сонирхуулахад Улаанбаатарт 233 тэмээ байдаг аж.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Нэг удаа шүлхий гарахад улсад хоёр тэрбум төгрөгийн хохирол гарч байна. Тэгэхээр халдвараас сэргийлэх, халдвар гаргахгүй байх тал дээр мал бүхий иргэд онцгой анхаармаар байгаа юм.

Малтай айлуудыг суурьшлын бүсээс гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн малтай айлуудыг зөвшөөрлийн бүс рүү шилжүүлэх ажлыг энэ оны аравдугаар сарын 01-ний дотор дуусгана” гэж ярилаа.