Саяхан хэвлэлүүдээр үзэсгэлэнт бүсгүй Ирина Шэйк жүжигчин Брэдли Күпертэй уулзалдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ. Одоог хүртэл энэ мэдээлэл батлагдаагүй байсан ч тун саяхан Hola! сэтгүүлийн гэрэл зурагчид хосуудыг хамтдаа явж байхад нь гардсан байна.
Нью-Йорк хотноо Мet Gala Хувцас загварын хүрээлэнгийн үдэшлэг зохиогдоход дуучин Рианна гол үүрэг гүйцэтгэн Ирина, Брэдли нарыг хамтад нь урьжээ. Тэрхүү үдэшлэг уламжлал ёсоор “Up & Down” шөнийн клубт болсон аж.
Албан ёсны үйл ажиллагаан дээр одууд тус тусдаа байсан ч дараа нь бусдаас ичиж зовохоо больжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар одууд шөнийг караокед өнгөрүүлсэн бөгөөд өглөөний 04 цагийн орчимд хамтдаа гарч одсон гэнэ.