08.10

Амьдрал гэдэг...

Далай билээ чи амьдрал 
Хязгаар нь үл харагдах
Давалгаа билээ амьдрал 
Нааш цааш сэгсчих
Тэнгэр билээ чи 
Ааш нь үл мэдэгдэх
Үүл билээ чи залуу нас 
Нүүгээд оддог 
Салхи билээ чи 
Сайхан бүхнийг минь 
Хийсгээд одох
Нар билээ 
Намайг ээн гэрэлтүүлэх
Сар билээ 
Санаагаар унахад минь гэрэлтдэг
Өргөс нэвтлэн хамт ургасан сарнай билээ 
Өөртөө итгэж нахиалсан мөчир билээ
Толгой үл гудайх итгэл билээ 
Тоос болоод буцахаа мэдэх ч инээд сацраах бардам билээ
Нулимс, инээд хоёроор хэлхсэн зүүлт билээ 
Нуугдаж үл барах туулж л таарах заяа билээ
Амь билээ амьсгалах 
Амьсгал төгсөхөд унтрах 
Зурвас цагаан гэгээ билээ
Дараагийн төрөл дээр 
Дахин таарсан ч чамайг танихгүй өнгөрөөх
Түр зочилсон дэлхий билээ л
Төгсөх өдрөө мэдэхгүй ч 
Төгөлдөр сайханд татагдах билээ амьдрал... 
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ 2017