Монголоор хийсэн аялалдаа сэтгэл дундуур үлдсэн жуулчин хөтөчдөө гар хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч эр өөрт нь “Газар үзүүлсэнгүй” хэмээн гомдоллож хөтөч, хэлмэрчээр нь явж байсан 57 настай Ч-г зодсон гэнэ.
Хохирогч эр цаг агаарын нөхцөл байдал, давчуу хөтөлбөрөөсөө шалтгаалж тухайн жуулчныг хүссэн газарт нь очоогүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn