Гадаа бороо шаагиж бодол үймрүүлнэ
Гарт шүхэр байвч сэтгэл норгоно
Голд юм зурж зүрх шимшрүүлнэ
Гудамжинд хүмүүс хөлхөж санаа хоёрдуулна...
Намар хаяанд ирж сэтгэл үймүүлнэ
Нар гаравч бодолд үүл бүрхэнэ
Нэг л гуниг төрж хөгжим сонсоно
Намайг гэж тэмүүлэх тэр нэгнийг хачин ихээр үгүйлнэ...
Бороо шивэрч зүрхэнд хүйт оргиулна
Бодолд автаж энэ тэрийг анзаарна
Би чамайгаа санахад гэрэл гэгээ над дээр тусна
Бүр хачин ихээр ганцхан чамайг л хүлээж ядна...
М.Эрдэнэчимэг