05.07

Энэ юун бацаан бэ?

Өнгөрөгч сонгуулиар Хэнтийд өвдөг шороодсон нэг бацаан сүүлийн үед “ард түмэн, ард түмэн” гэх болжээ. Ёстой М.Хүдэрбаатартай баатаргүй ард түмэн оршдгоороо оршино. Бас болоогүй ээ, Ерөнхий сайдын зөвлөх гэсэн сэтэртэй юм байх. Юу ч чадахгүй энэ бацаанаар зөвлүүлдэг гүрэн улсын Ерөнхий сайд байдаг л юм байх даа. Ч.Сайханбилэгт таарсан нөхөр байх. Түүнээс биш, ийм зөвлөхөөр яах билээ.

    Тэр ч бүү хэл “Ард түмэндээ баялгийг тэгш хуваарилъя” ТББ байгуулжээ. Байгууллагынх нь зорилго “монгол хүн бүрийн өмнө тулгараад байгаа, хүн бүрийн анхаарлыг татаж, сэтгэлийг зовоогоод байгаа цээжин доторх үг бол баялгийн тэгш биш хуваарилалт шүү дээ. Тэгэхээр үүнийг яаж зохицуулах вэ гэдэгт л зорьж ажиллах юм” гэжээ.

        М.Хүдэрбаатар баялаг хуваагаад өгчихдөг бол өнөөдөр нийгэм юунд ийн зүдрэх билээ дээ. Сонгуульд санаархасан ийм бацаанууд цор цор гээд явах юм.