08.24

Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн замд эвдрэл үүсчээ


Ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүсчээ. Тухайлбал, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүссэн байна.

Иймд дээрх чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.