Сайхан намирсан, урт үстэй болохыг хүсдэг хүмүүст зориулж, 2 төрлийн маскийг санал болгож байна. Эдгээр маск үс хурдан ургуулахын зэрэгцээ үсний бүтцийг бэхжүүлж, гоё гялалзсан, бат бөх болгодог.
Сонгинотой маск
Та сонгино бас зөгийн бал бэлдэх хэрэгтэй. Эхлээд сонгиноо жижиг үрүүлд үрнэ. Үрсэн сонгиноо ялгарсан шүүстэй нь цуг зөгийн балтай холиорой.
Зөгийн бал ба сонгины харьцаа 1:4 байвал зохино. Бэлдсэн холимогоо үсний уганд сайн түрхэнэ. Ингээд 40 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай. Харин ийм маск тавьсны дараа үсээ шампуниар угааж болохгүй.
Халгайтай маск
Танд 100 грамм халгай (навчис), 6% уксус (500 грамм), 0,5 литр ус хэрэгтэй. Халгайн навчийг 30 минут усанд чанана. Чанахын өмнө усандаа уксус хийхээ мартаж болохгүй.
Үсний энэ маскийг 10 өдөр дараалан түрхээрэй. Маск тавьсны дараа үсээ шампуньгүй угаах ёстой. Халгайтай маскны ачаар үс маш хурдан ургахыг та удахгүй анзаарна.