Тайпей 2017 Универсиад наадмын пүүл бильярдын спортын тэмцээн “Nine ball” буюу 9 бөмбөгтэй тоглолтын дүрмээр явагдаж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсаас Б.Нарантуяа, Б.Уянга нар өрсөлдлөө.
Спортын мастер Б.Нарантуяа тэмцээний шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ён Хи Жэнийг 9:3-ын харьцаатай хожиж, улмаар хагас шигшээ Тайваний тамирчин Вү Жи Тинийг 9:6-ын харьцаатай буулган авсанаар аваргын алтан медалийн төлөө Тайванийн шилдэг тамирчин Кү Чен Чинтэй өрсөлдсөн юм.
Шигшээ тоглолт 2 цагийн турш тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж, манай улсын шилдэг тамирчин Б.Нарантуяа 6:9-ын харьцаатай хожигдсоноор универсиад их наалмын мөнгөн медалийн эзэн боллоо.