“Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино Хүннү кино театрт энэ сарын 25-нд нээлтээ хийлээ.
Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан байна.
Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, МУГЖ Л.Дэмидбаатар, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, П.Намуун нар тогложээ.
“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино энэ намрын хамгийн анхны нээлтээ хийсэн кино юм. Тус кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдийн тоогоор тэргүүлж байгаа аж.