Катарын Доха хотноо өчигдөр чөлөөт бөхийн ААШТ явагдаж байна. Эхний өдөр манайхаас таван бөх барилдсанаас 57 кг-д Э.Бэхбаяр алт авж Азийн тивийн аврага боллоо. Харин 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар хүрэл медаль хүртээд байна. Мөн дасгалжуулагч Б.Батбаяр тамирчныхаа өмнөөс барилдаж наймдугаар байранд орлоо.
Тэгвэл өнөөдөр Визийн асуудлаас болж нутаг буцсан тамирчныхаа оронд 96 кг-ын жинд Ц.Цогтбаяр дасгалжуулагч барилдана. Мөн эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жингийн барилдаан болох юм.
Мөн эрэгтэй 61 кг-ын жинд Б.Номин нэгдүгээр тойрогт Пакистаны бөх Рамил Реженовтой барилдахаар учраа таарсан бол 70 кг-ын жинд Г.Идэрхүү нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Юнг Хо Жингтэй барилдана. Харин эмэгтэй 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Винеш Винештэй оноолт таарсан байна.