Хонь - (3/21-4/19)
Санаандгүй хийсэн ажил амжилттай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана.
Үхэр - (4/20-5/20)
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.
Ихэр - (5/21-6/21)
Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.
Мэлхий - (6/22-7/22)
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.
Арслан - (7/23-8/22)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэж, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.
Охин - (8/23-9/22)
Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Энергийн хувьслын өдөр. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй тул зөн билэгтээ захирагдан аливааг шийдвэрлэ. Харилцаа холбоо тогтоох, бусадтай эвлэрэн зохицох, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад сайн. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл зоригтой алхам хий.
Хилэнц - (10/23-11/21)
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад туслана. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.
Нум - (11/22-12/21)
Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна.
Матар - (12/22-1/19)
Хэрүүл маргаан, үл ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Бусдын элдэв нөлөөлөлд бүү автаарай. Таныг бухимдуулж ашиглахыг хэн нэгэн зэхэж байна. Хэрвээ та машин жолооддог бол болгоомжтой бай. Энэ үдшийг театр үзмэрийн газар өнгөрөөвөл ядаргаа тайлагдана.
Бумба - (1/20-2/18)
Оюунлаг хөдөлмөр эрхлэхэд үр дүнтэй. Судалгаа шинжилгээний салбарынхан үр бүтээлтэй ажиллана. Ажил дээр гарсан бэрхшээлийг шийдэх гэж оролдовол заавал бүтнэ. Хэт их ачаалал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Загас - (2/19-3/20)
Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.