Монголыг Дэлхийн мисст төлөөлөх охидын сонгон шалгаруулалт дуусч, үндэсний ялагч тодорлоо. Улмаар есөн гоо бүсгүйгээс Ц.Энхжин шалгарч, Монгол Улсыг "Дэлхийн мисс-2017" тэмцээнд төлөөлөхөөр боллоо. Тэрбээр Кембрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр мастер хамгаалсан бөгөөд одоогоор өөрийн үүсгэн байгуулсан "Eden design" компанидаа ажилладаг байна.