09.05

Хулгайн хэргийг шуурхай илрүүллээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 багийн иргэн “Г” нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 2017 оны 09 дүгээр сарын 03-нд шилжих шөнө хашаанаасаа өөрийн эзэмшилийн “Мустанг-5” маркийн мотоциклио алдсан тухай гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасанаар Нарийнтээл сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Цолмонбаяр нь алдагдсан мотоциклыг түргэн шуурхай эрэн сурвалжилж, хэргийг халуун мөрөөр шуурхай илрүүлэн сумын төвөөс 5 км зайнд гуу жалганд чулуугаар дарж нуусан байсныг олж тогтоон холбогдох албанд шилжүүлэн ажиллаж байна.
 Тухайн гэмт хэргийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй “И”, Нарийнтээл сумын 3-р багийн иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй “Б” нар нь үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.
 Иймд иргэн бүр сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас Сэрэмжлүүлэг болгон хүргэв.