09.07

“Workcentral Mongolia” технологийн гарааны бизнесийг дэмжинэ


Сингапур улсад 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй “Workcentral” Coworking Space есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хот дахь эхний салбараа нээлээ. Coworking space гэх ойлголт нь анх 2005 онд АНУ-ын Сан Франциско хотод үүссэн бөгөөд өдгөө ажлын орчны цоо шинэ чиг хандлага болоод байгаа юм. Coworking Space буюу хамтын оффис гэдэг нь хамгийн энгийнээр нийтийг хамарсан ажлын байр бүхий бүгд тус тусын ажлаа гүйцэтгэдэг орчин гэж хэлж болно.


Тэгвэл Сингапурын “Workcentral Ltd” нь “Startup Mongolia” ТББ -тай хамтран “Workcentral Mongolia” Coworking Space-ийг Улаанбаатар хотод нээсэн нь энэ юм. Нээлтийн үеэр “Workcentral Mongolia” нь Сингапурын “Workcentral”-ын салбар бөгөөд компанийг үүсгэн байгуулагч, “Techstars” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Д.Бат-Октябрь “Энэ салбарт үйл ажиллагаа тасралтгүй явна. Ингэснээр Монголынхоо start up системийн гэр болох гэж оролдож байгаа юм. Энэ оффист суудаг хүн ч бай гадны хүн ч бай юм суръя, хамтран ажиллагчаа олъё гэж байгаа бол энэ төв цэг нь болно. Хүний тархи, бие ямар үед илүү бүтээлч сэтгэдэг юм бид ямар үед ядрахгүйгээр ажиллаж чаддаг юм, бүтээмжийг нь яаж нэмэх вэ гэдгийг орчноороо үүсгэх гэж оролдож байна.


Хамгийн суурь нь энд байх 180 хүний хүрээллийг үүсгэх гэж ажиллаж байгаа  ийм газар юм. Ерөнхийдөө багцлаад хэлбэл нээлттэй байна, хэн ч орж ирж болно. Үйл ажиллагаанд оролцож болно. Бид заавал үйл ажиллагаа зохион байгуулахгүй ч хэн ч ирээд өөрийнхөө арга хэмжээг зохион байгуулж болно. Coworking өөр өөрийн онцлогтой. Манай төвийн хувьд технологийн start up учраас өөр хүмүүсийнх тохирохгүй. Тэгэхээр тэр хүмүүст тусалж чадна гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, манайх технологийн гарааны бизнесийг хийнэ. Тиймээс энд орж байгаа компаниуд дандаа технологийнх.  Одоогоор таван компани үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээн тодотголоо.


“Workcentral Mongolia”-д таван компани байрлах бөгөөд event hall, амралтын талбай, бясалгалын өрөө, сургалтын төв, кофе шоп, ширээ байрлуулсан том заал зэргээс бүрдэж байгаа аж.