2014 оноос хойш 16 бичил уурхайн төрийн бус байгууллага болон 950 гаруй бичил уурхай эрхлэгчид 210 га эвдэрсэн газар нөхөн сэргээлт хийжээ.
Тодруулбал,
2014 онд 5 аймгийн 7 суманд нийт 73 га талбай нөхөн сэргээсэн
2015 онд 4 аймгийн 7 суманд нийт 70 га талбай нөхөн сэргээсэн
2016 -2017 онд хамтарсан санхүүжилттэй 70-90 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.
1992 оноос хэрэгжиж эхэлсэн Алт хөтөлбөр 15 жилийн турш байгаль орчинд ээлгүй байсан бол уурхайг зөв ашиглавал хөгжил ирнэ гэдгийг нөхөн сэргээлтээр дамжуулан иргэд болон нутгийн оршин суугчдад харуулж чаджээ.
Нөхөн сэргээлт бол ногоон ажлын байр бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 900 гаруй бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж мэдлэгтэй болж, ур чадвар эзэмшсэн төдийгүй орон нутгийн ургамал болон үрийг түүж цуглуулах туршлага, мэдлэгтэй болсон байна.
Мөн орон нутгийн удирдлага нөхөн сэргээлт хийж буй иргэдийг дэмжин ажиллаж, үр дүнтэй оролцож харилцаа сайжирснаар зогсохгүй бичил уурхайн нөхөн сэргээлтийг аргачлалтай болсон гэдгийг Тогтвортой хөгжилд талуудын оролцоо төрийн бус байгууллагын тэргүүн П.Болормаа хэлж байна.
Нөхөн сэргээлтийг зөв зүйтэй зохион байгуулснаар:
Бичил уурхайг албажуулах үйл явцыг дэмжинэ, талуудын харилцааг сайжруулна, газрын зөвшөөрөл шинээр авахад давуу нөхцөл үүснэ
Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийх чадавхитайгаа харуулснаар орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдөнө
Эвдрэл өртөж, орхигдсон газрыг нөхөн сэргээснээр бичил уурхайчдын орлогын эх үүсвэр нэмэгдэнэ
Нөхөн сэргээлтийн ажлын үр дүн бичил уурхай эрхлэгчдийн сэтгэлгээг өөрчилж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талтай аж.