05.08

Тавантолгой цааш хөдлөхгүй нь тодорхой боллоо

 Тавантолгойн орд газрыг ашиглах тухай хэлэлцэх эсэх дээр маргаан дэгдэж, улстөрийн бизнесийн бүлэглэл дунд гацлаа. Тавантолгой орд газрыг гацаанаас гаргаж, цөхөрсөн эдийн засгаа босгох тухай бодох хэрэг байна уу үгүй юу. Эгэл ардууд бидний хувьд шүү дээ. Ерөөсөө энэ удаагийн Засгийн газар, УИХ лав үүний ард гарч чадахгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Орд газрыг ашиглах гэрээлэх тухай гал асахад Монголын толгой баячууд ч хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлээд эхэлж байгаа нь энэ гэрээ ойрын жилүүдэд гарахааргүй гацаанд орсныг харуулна.

      “Эм Си Эс”-ийн Д.Оджаргал, “Женко” Х.Баттулгаас эхлээд гээд үүнд санаа бодлоо хэлээгүй хүн алга. Гэрээний тухайд юу ч мэдэхгүй Б.Жаргалсайхан хүртэл Тавантолгойн тухайд байр сууриа илэрхийлж, хүн амьтан алгадаж мөргөөд явна, цаана чинь.  

        М.Энхсайханаар удирдуулсан баг Засгийн газартайгаа хүч хавсраад ч З.Энхболдын босгыг давуулж чадсангүй. Ядахад, УИХ-д олон эх орончид хөрс шороо хэмээн цээжээ дэлдэж буй энэ цагт УИХ-ын босыг давна гэдэг санасны гарз биз. Хөрөнгө оруулагчид гэрээнд үзэглэсний дараа дөрвөн тэрбум ам.доллар өгнө гэдгээ мэдэгдсэн. Туйлдсан эдийн засагт маш том хөрөнгө оруулалт хэдий ч энэ нь үнэмшил төрүүлэхгүй. Яагаад гэхээр хөрөнгө оруулагчид маань өөрсдөө хоёр тэрбум ам.долларын өр барагдуулах ажлаар Арбитрийн шүүх дээр байгаа гээд олон асуудал хөндөгдөж байна.

       Ерөөсөө олон зүйл нурших хэрэг алга. Энэ гэрээг энэ удаагийн төрийн бүтэц лав хөдөлгөж чадахгүй.